A

A

A

Бүлэг: 1979

"Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай

үйл ажиллагаа эрхлэх журам"-ын

арвантавдугаар хавсралт

 

 

 

ҮНЭТ ЦААСНЫ АНДЕРРАЙТЕРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ

ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭГЧ ХУУЛИЙН ЭТГЭЭД НЬ ЭНЭ ДОЛООДУГААР ХАВСРАЛТАД ЗААСНААС ГАДНА БҮРДҮҮЛЖ ИРҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

 

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

Хуудасны тоо

1

Андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх дотоод журам (Тус журамд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 41.4-д зааснаас гадна дараах төрлийн аль хэлбэрээр үнэт цаас гаргагчтай ажиллахыг тусгана: хоёрдогч зах зээлд худалдах буюу өөрийн үнэт цаасны багцад хадгалах зорилгоор үнэт цаас гаргагчийн анхдагч зах зээлд гаргасан үнэт цаасыг бүхэлд нь худалдан авах, үнэт цаас гаргагчийн анхдагч зах зээлд гаргасан үнэт цаасны зарим хэсгийг худалдан авах, гаргасан үнэт цаасыг худалдан авахгүйгээр дээд зэргийн хүчин чармайлт гарган анхдагч зах зээлд арилжих үйл ажиллагааг зохион байгуулах, гаргасан үнэт цаас нь анхдагч зах зээлд арилжигдах боломжгүй нөхцөлд үнэт цаасыг нь тогтоосон үнээр худалдан авах баталгаа гаргах)

 

2

Андеррайтерийн компани болон үнэлгээ, төсөл, судалгаа, хөрөнгө оруулагч, үнэт цаас гаргагчтай харилцах чиглэлээр дагнан ажиллах мэргэжилтний хооронд байгуулсан гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар