A

A

A

Бүлэг: 1979

"Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай

үйл ажиллагаа эрхлэх журам"-ын

арванзургаадугаар хавсралт

 

 

 

ҮНЭТ ЦААСНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗӨВЛӨХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ

ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭГЧ ХУУЛИЙН ЭТГЭЭД НЬ ЭНЭ ЖУРМЫН ДОЛООДУГААР ХАВСРАЛТАД ЗААСНААС ГАДНА БҮРДҮҮЛЖ ИРҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

 

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

Хуудасны тоо

1

Хөрөнгө оруулалтын зөвлөх компани болон үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөхөөр ажиллах мэргэжилтний хооронд байгуулсан гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар

 

2

Үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөхөөр ажиллах мэргэжилтний баримтлах ёс зүйн дүрэм

 

3

Үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх мэргэжилтний үнэт цаасны зах зээлд ажил, үйлчилгээ үзүүлэх эрхийн үнэмлэхийн хуулбар, мэргэшсэн байдлын тухай танилцуулга, нотлох баримт

 

4

Мэргэжилтний үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөхийн чиглэлээр сургалтад хамрагдаж мэргэшсэн тухай үнэмлэх, сертификат, дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар

 

5

Хөрөнгө оруулалтын зөвлөх компанийн хуулийн мэргэжилтний дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар