- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- КАСТОДИАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭГЧ ХУУЛИЙН ЭТГЭЭД НЬ ЭНЭ ЖУРМЫН ДОЛООДУГААР ХАВСРАЛТАД ЗААСНААС ГАДНА БҮРДҮҮЛЖ ИРҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ
"Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай
үйл ажиллагаа эрхлэх журам"-ын
арванесдүгээр хавсралт
КАСТОДИАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭГЧ ХУУЛИЙН ЭТГЭЭД НЬ ЭНЭ ЖУРМЫН ДОЛООДУГААР ХАВСРАЛТАД ЗААСНААС ГАДНА БҮРДҮҮЛЖ ИРҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ
№ | Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт | Хуудасны тоо |
1 | Компанийн тухай хуульд заасан нэгдмэл сонирхолтой /холбогдох/ этгээдийн талаарх мэдээлэл, танилцуулга |
|
2 | Харилцагчийн мэдээлэл, баримт бичгийг ашиглах, хадгалах, хамгаалах журам; |
|
3 | Кастодианы үйлчилгээтэй холбоотой мэдээллийг харилцагчид хүргэх журам; |
|
4 | Гүйцэтгэх удирдлага болон ажилтнуудын ёс зүйн дүрэм; |
|
5 | Сонирхлын зөрчлийг тодорхойлох, сэргийлэх, илрүүлэх, мэдээлэх журам; |
|
6 | Давагдашгүй хүчин зүйл болон хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан гамшиг зэрэг гадны хүчин зүйл үүсэхэд сэргийлэх, авах арга хэмжээний тухай журам; |
|
7 | Зах зээлийг урвуулан ашиглахаас сэргийлэх журам; |
|
8 | Эдийн засгийн болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам; |
|
9 | Эрсдэлийн удирдлагын бодлого; |
|
10 | Энэ журмын 2.9.3, 2.9.4-т заасныг хангасан болохыг нотлох холбогдох Монголбанк, үнэт цаасны арилжаа эрхлэх, төвлөрсөн хадгаламжийн байгууллагын шаардлагын дагуу сүлжээнд холбогдон, мэдээлэл солилцох боломж бүрдүүлсэн байх бүрдсэн тухай холбогдох байгууллагаас гаргуулсан дүгнэлт болон программын танилцуулга |
|
11 | Хороонд бүртгэлтэй аудитын компаниар, эсхүл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын компаниар баталгаажуулсан сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан; |
|
12 | Банкны тухай хуулийн 6.4-д зааснаар кастодианы үйл ажиллагаа эрхлэхэд татгалзахгүй тухай Монголбанкны Ерөнхийлөгчийн албан бичиг; |
|
Текст томруулах
A
A
A