A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМГИЙН ЦЭЦЭН-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 13

Тэгш

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, 41 дүгээр зүйл, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.23 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.12 дахь заалт, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/243 дугаар тушаалын 01 дүгээр хавсралтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ:

1.Тус сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын менежментийг сайжруулан, хураамжийн төлөлтөд хяналт тавьж, орлогыг сумын төсөвт төвлөрүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Оргилсайхан/-д даалгасугай.

3.Тогтоолыг Хууль зүйн яаманд хүргүүлж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд үүрэг болгосугай.

4.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж, ажиллахыг Дэд бүтэц, хөдөө аж ахуй, байгаль орчны бодлогын хороонд даалгасугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА В.СУМЪЯА