- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- "ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХЭД ТАВИХ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА" БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №21. 2023.07.31/

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 384
Улаанбаатар хот
"ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХЭД ТАВИХ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА" БАТЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.5, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.9, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэхэд тавих нөхцөл, шаардлага"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү нөхцөл, шаардлага хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 245 дугаар тогтоолоор баталсан "Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага"-ыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 67
Улаанбаатар хот
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.5, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 15 дугаар зүйлийн 15.2, Зөвшөөрлийн зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр дүгнэлт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1/772 дугаар албан бичгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Санхүүгийн зохицуулах хорооны "Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэхэд тавих нөхцөл, шаардлага" батлах тухай 2023 оны 384 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын албанд даалгасугай.
ДАРГА Т.ЖАМБААЖАМЦ
Текст томруулах
A
A
A
