- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛИЙН УРГАМЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №21. 2023.07.31/
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 35
Есөнбулаг сум
БАЙГАЛИЙН УРГАМЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 дахь хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалыг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ:
1.Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Тогтоосон хэмжээгээр төлбөрийг ноогдуулах, төсөвт төвлөрүүлэх, хуульд заасны дагуу зарцуулах ажлыг зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг дарга (О.Амгаланбаатар)-д үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (М. Алтангэрэл)-д даалгасугай.
ДАРГА Д. ДАВААДОРЖ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх