A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ

ТОГТООЛ

2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 375

Улаанбаатар хот

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 63 дугаар зүйлийн 63.1.2, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 276 дугаар тогтоолоор баталсан "Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам"-ын 1.1 дэх хэсгийн "-д тусгай зөвшөөрөл олгох, түүний" гэснийг "-ийн зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох болон түүний" гэж, дөрөвдүгээр бүлгийн гарчгийн "зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах" гэснийг "зөвшөөрлийн нөхцөл, шаардлага" гэж тус тус өөрчилсүгэй.

2.Мөн журмын 4.1 дэх хэсгийн ", Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1" гэснийг хассугай.

3.Мөн журмын 4.2, 4.3, 4.4, 4.6 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-д даалгасугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН