- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ
ТОГТООЛ
2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 376
Улаанбаатар хот
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 14 дүгээр зүйлийн 14.5, 14.8, 14.11, 19 дүгээр зүйлийн 19.3, 22 дугаар зүйлийн 22.5, 31 дүгээр зүйлийн 31.3, 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.3, 55 дугаар зүйлийн 55.1.2, 55.1.9 дэх заалтыгтус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 275 дугаар тогтоолоор баталсан "Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түүнд хяналт тавих журам"-ын 1.1 дэх хэсгийн "зөвшөөрөл олгох" гэснийг "зөвшөөрлийн нөхцөл, шаардлага" гэж, долдугаар бүлгийн гарчгийн "зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох" гэснийг "зөвшөөрлийн нөхцөл, шаардлага" гэж тус тус өөрчилсүгэй.
2.Мөн журмын 18.6, 18.13 дахь хэсгийн "хамтын ХОС-ийн хувьд тусгай зөвшөөрлийг олгох бол хувийн ХОС-ийн хувьд үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэх" гэснийг тус тус хассугай.
3.Мөн журмын 7.3.4, 7.9, 7.11, 7.12 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-д даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
