- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- "ЭРДЭНЭС МОНГОЛ" ХХК-ИЙН НЭГДЛИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 257
Улаанбаатар хот
"ЭРДЭНЭС МОНГОЛ" ХХК-ИЙН НЭГДЛИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1.3, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэр дэх "Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор" үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлагын "Эрдэнэс ҮТП" ХХК-ийг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин компани хэлбэрээр байгуулсугай.
2.“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн дүрмийг хавсралт ёсоор баталсугай.
(Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны 200 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх