A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 49

Төрийн ордон, Улаанбаатар хот

Хууль, тогтоолын төслүүд буцаах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улсын Их Хуралд Боловсролын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлт гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР