- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 07 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 9.11 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн "Мэргэжлийн" гэсний дараа "болон техникийн" гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 9.11 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 3 дахь хэсэг нэмсүгэй:
"3.Төрийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын захирлыг томилох эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шаардлага хангаагүй албан тушаалтныг томилсон бол тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
3 дугаар зүйл.Энэ хуулийг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
