- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 07 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Зөвшөөрлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:
1/8.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.10, 7.11, 7.12 дахь заалт:
7.10.их сургууль, дээд сургуулийн харьяа мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага байгуулах |
Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага |
7.11.гадаадын хөрөнгө оруулалттай мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага байгуулах |
Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага |
7.12.төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхлэх |
Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага |
2/8.2 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх заалт:
6.14.Мэргэжлийн болон техникийн боловсролын шинэ мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа эрхлэх |
Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага |
2 дугаар зүйл.Зөвшөөрлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн "Төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан хуулийн этгээд энэ хуульд заасан зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг эрхлэхээс бусад" гэснийг "Энэ хуульд заасан зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагаа нь" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A

