- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 07 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 15.13 дахь хэсэг нэмсүгэй:
"15.13.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд мэргэжил эзэмшүүлэх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуульд заасны дагуу боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална."
2 дугаар зүйл.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6, 15.7 дахь хэсгийн "мэргэжлийн" гэсний дараа "болон техникийн" гэж, 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсгийн "хүний" гэсний дараа "мэргэжлийн, дипломын боловсрол болон" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн "мэргэжил олгох төв нь" гэснийг "мэргэжлийн сургалтын төв нь" гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
