- Нүүр
- Сайдын тушаал
- Инновацийн бүтээгдэхүүний талаар дүгнэлт гаргах, мэргэжлийн шинжээчдийн ажиллах журам батлах тухай /ЗХХАЭ №21. 2023.07.31/
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар А/275
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Инновацийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9, 7.1.14 дэх заалт, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Инновацийн бүтээгдэхүүний талаар дүгнэлт гаргах, мэргэжлийн шинжээчдийн ажиллах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Журмын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газар, Шинжлэх ухааны паркийн захиргаа /Б.Амарсанаа/-нд, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Н.Нарангэрэл/-т тус тус даалгасугай.
САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A