A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр

Дугаар А/333

Улаанбаатар хот

ИМПОРТЛОХ ХУУРАЙ СҮҮНИЙ ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэг, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар зөвлөмжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем"-д үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтад нийцүүлэн 2024 оны эхний хагас жилд багтаан импортлох хуурай сүүний тоо хэмжээг хавсралтад заасны дагуу тогтоосугай.

2.Стратегийн хүнсийг импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг "Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох журам"-ын дагуу зохион байгуулахыг Ажлын хэсэг (Д.Довчинсүрэн)-т даалгасугай.

3.Тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хуулийн хэлтэс (Э.Цолмонжаргал)-т үүрэг болгосугай.

САЙД Х.БОЛОРЧУЛУУН