- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХЭРЛЭН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №21. 2023.07.31/

ДОРНОД АЙМАГ ХЭРЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 14/01
Чойбалсан
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.23, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Тус сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан үнэлгээний дагуу албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд дагаж мөрдүүлэн, хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч /О.Пүрэв-Очир/-д даалгасугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 14/01 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Н.БАТМӨНХ
Текст томруулах
A
A
A
