- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №21. 2023.07.31/

ГОВЬСҮМБЭР АЙМАГ СҮМБЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр
Дугаар 04
Сүмбэр сум
ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 52 дугаар зүйийн 52.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1, Хог хаягдлын тухай хуулийн 9.2.2, Татварын Ерөнхий хуулийн 8.1, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 192, А/243 тоот тушаалыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Сумын цэвэр цэмцгэр байдлыг дээшлүүлэхэд анхаарч, албан газар, аж ахуйн нэгж, иргэдийг ахуйн хог хаягдлаа ангилан ялгадаг ухамсарыг төлөвшүүлэх, сургалт сурталчилгааны ажлуудыг үе шаттай зохион байгуулж, хог хаягдлаа ангилан ялгадаг хэлбэрт шилжүүлэх, хог хаядлыг тээвэрлэх ажлын ачааллыг багасгах зорилгоор хог хаягдлыг ангилан ялгах, ачиж тээвэрлэх зарим чиг үүргийг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэх боломж бололцоог судлан ажил хэрэг болгох, олон нийтэд мэдээлж сурталчлахыг сумын Засаг дарга /Т.Бат-Эрдэнэ/-д үүрэг болгосугай.
3.Хог хаягдлын хураамж төлдөг аж ахуйн нэгж, айл өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, түр суугч айл өрхийг тогтоон хогны хураамжийг бүрэн төвлөрүүлэхийг Тохижилт Сүмбэр ОНӨҮГ-ын дарга /Ц.Энхжаргал/-д үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбоотой сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 07 дугаар сарын 07-ний өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
5.Энэхүү тогтоолыг Хууль зүй дотоод хэргийн яаманд бүртгүүлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Т.ТҮМЭНБАЯР
Текст томруулах
A
A
A
