- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯН-АГТ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №21. 2023.07.31/

БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ XVI ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 07
Баян-агт сум
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтууд, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Тус сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг олон нийтэд сурталчлан таниулж, хог хаягдлын менежментийг сайжруулан, орлогыг сумын төсөвт төвлөрүүлж ажиллахыг сумын Засаг дарга (Л.Эрдэнэбилэг)-т үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд үүрэг болгосугай.
4.Тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд" нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.
5.Энэхүү тогтоолыг гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 08/04 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.
ДАРГА Н.ГАНБОЛД

БУЛГАН АЙМГИЙН БАЯН-АГТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ XVIII ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 06
Баян-Агт
СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалт, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 07 сарын 19-ний өдрийн 192, А/243 дугаар тушаалыг үндэслэн ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн хавсралтаар баталсугай.
2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж, хууль тогтоомжид заасны дагуу зарцуулахыг сумын Засаг дарга (Л.Эрдэнэбилэг)-т үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит XVI хуралдааны 07 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.
ДАРГА Н.ГАНБОЛД
Текст томруулах
A
A
A
