- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ БАТЛАХ ТУХАЙ (Барилга байгууламжийн аюулгүй байдлын)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 97
Улаанбаатар хот
ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ БАТЛАХ ТУХАЙ
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 6.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Барилга байгууламжийн аюулгүй байдлын техникийн зохицуулалт"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Техникийн зохицуулалтын хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнд үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолыг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Ц.ДАВААСҮРЭН
Текст томруулах
A
A
A
