A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 07 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/201 дүгээр зүйл:

"201 дүгээр зүйл.Улс төрд нөлөө бүхий зарим этгээдэд

Хэвлэх

тавих хориглолт, хязгаарлалт

201.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрөөс санхүүжүүлэх, хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, арилжааны шинжтэй төсөл, хөтөлбөр, төрөөс олгох хөнгөлөлт, баталгаа, хандив, зээл хүртэгч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч байж болохгүй.



201.2.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг даргын эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрийн албаны удирдах албан тушаал эрхлэх, төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагад ажиллахыг хориглоно.

201.3.Энэ хуулийн 20.2, 201.1, 201.2-т заасныг зөрчсөн нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор гэм буруутай нь тогтоогдсон бол тухайн албан тушаалтныг чөлөөлөх, огцруулах, эгүүлэн татах үндэслэл болно.

Тайлбар: -Энэ хуулийн 201.1, 201.2-т заасан "хүүхэд" гэдэгт эхнэр, нөхөр, хамтран амьдрагчийн одоо хамт амьдарч байгаа төрсөн, үрчлэн авсан хүүхдийг ойлгоно.

-Энэ хуулийн 20.2, 201.1-д заасан "нөлөө бүхий хувьцаа эзэмшигч" гэж тухайн компанийн гаргасан саналын эрхтэй нийт хувьцааны тав, түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа болон тэдгээрийн саналын эрхийг хууль болон гэрээнд заасны дагуу хэрэгжүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг ойлгоно.

-Энэ хуулийн 201.2-т заасан "төрийн албаны удирдах албан тушаал" гэдэгт Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасан томилогдох төрийн өндөр албан тушаалтан, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтан, мөн хуулийн 18.2-т заасан тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалыг ойлгоно."

2/29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсэг:

"29.6.Энэ хуулийн 20.2, 201.1, 201.2-т заасныг зөрчсөний улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж Авлигатай тэмцэх газар үзвэл энэ талаарх мэдээллийг прокурорт хүргүүлнэ."

2 дугаар зүйл.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийн "тайлагнадаг" гэсний дараа ", танилцуулдаг" гэж, "аймаг, нийслэлийн Засаг дарга" гэсний өмнө "тэдгээрийн тэргүүн дэд, дэд дарга, орлогч дарга," гэж, "Засгийн газрын агентлагийн дарга," гэсний дараа "Улсын Их Хуралд суудал бүхий намын дарга," гэж, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн "шүүгч" гэсний дараа "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг баримтлан" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийн "нээлттэй тендер шалгаруулалтаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд төрийн болон орон нутгийн хэрэгцээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан авагч," гэснийг "төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны нийлүүлэгч, гүйцэтгэгч," гэж, мөн хэсгийн "хувь," гэснийг "нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч," гэж, 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалтын "20.2-т" гэснийг "20.2, 201.1-д" гэж, "нэгээс тав" гэснийг "хорь" гэж, "торгох," гэснийг "торгож," гэж, мөн зүйлийн 29.2.2 дахь заалтын "21.4-т" гэснийг "21.4, 23.5-д" гэж, мөн зүйлийн 29.2.3 дахь заалтын "20.4-т" гэснийг "20.4, 201.2-т" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР