- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ
ТОГТООЛ
2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 377
Улаанбаатар хот
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 12 дугаар зүйлийн 12.10, 19 дүгээр зүйлийн 19.10, 20 дугаар зүйлийн 20.4, 27 дугаар зүйлийн 27.2, 32 дугаар зүйлийн 32.2, 36 дугаар зүйлийн 36.2, 39 дүгээр зүйлийн 39.3, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар тогтоолоор баталсан "Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох журам"-ын 1.1 дэх хэсгийн "зөвшөөрөл олгох" гэснийг "зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох" гэж, дөрөвдүгээр бүлгийн гарчгийн "зөвшөөрөл олгох, хүсэлтийг хянаж, шийдвэрлэх" гэснийг "зөвшөөрлийн хүсэлт" гэж тус тус өөрчилсүгэй.
2. Мөн журмын 4.1 дэх хэсгийн ", Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1" гэснийг хассугай.
3.Мөн журмын 4.2, 4.3, 4.4, 4.5, 8.10, 8.11, 8.12, 8.13, 9.4, 9.5, 9.6 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-д даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
