A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ

ТОГТООЛ

2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 379

Улаанбаатар хот

ДААТГАЛЫН БАГЦ ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.3, 6.2.4, Даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан "Даатгагчийн төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт, түүнд хяналт тавих журам"-ын 4.1 дэх хэсэг, мөн тогтоолын гуравдугаар хавсралтаар баталсан "Даатгалын нөөц сан, албан журмын даатгалын сан болон бусад санг бүрдүүлэх, хуваарилах, түүнд хяналт тавих журам"-ын 4.6 дахь хэсэг, мөн тогтоолын арвангуравдугаар хавсралтаар баталсан "Даатгагчийн давхар даатгалын төлөвлөгөөнд тавигдах шаардлага"-ын 2.2.7.1 дэх дэд заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

1/ "Даатгагчийн төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт, түүнд хяналт тавих журам"-ын 4.1 дэх хэсэг:

"4.1.Даатгагч нь гадаад улсад хөрөнгө байршуулах тохиолдолд ажлын 10-аас доошгүй хоногийн өмнө тухайн хөрөнгө байршуулсан хэлбэр, хөрөнгийн хэмжээ, хөрөнгө байршуулах улс, байгууллага болон уг хөрөнгө байршуулах үйл ажиллагаа нь даатгагчийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх, учирч болох эрсдэлүүдийн талаар холбогдох үндэслэл бүхий тайлбар, мэдээллийг Хороонд албан бичгээр ирүүлнэ."

2/ "Даатгалын нөөц сан, албан журмын даатгалын сан болон бусад санг бүрдүүлэх, хуваарилах, түүнд хяналт тавих журам"-ын 4.6 дахь хэсэг:

"4.6.Даатгагч нь гадаад улсад хөрөнгө байршуулах тохиолдолд ажлын 10-аас доошгүй хоногийн өмнө тухайн хөрөнгө байршуулсан хэлбэр, хөрөнгийн хэмжээ, хөрөнгө байршуулах улс, байгууллага болон уг хөрөнгө байршуулах үйл ажиллагаа нь даатгагчийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх, учирч болох эрсдэлүүдийн талаар холбогдох үндэслэл бүхий тайлбар, мэдээллийг Хороонд албан бичгээр ирүүлнэ."

3/ "Даатгагчийн давхар даатгалын төлөвлөгөөнд тавигдах шаардлага"-ын 2.2.7.1 дэх дэд заалт:

"2.2.7.1.Хорооноос тухайн үйл ажиллагааны чиглэлээр тусгай зөвшөөрөл авсан байх;"

2.Мөн тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан "Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт"-ийн 2.1 дэх хэсгийн "тавигдах ба өөрчлөлт оруулах тухай бүр Хорооноос зөвшөөрөл авна." гэснийг "тавигдана" гэж, 2.2 дахь хэсгийн "жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэхэд дараах шаардлага тавигдах ба Хорооноос зөвшөөрөл авна." гэснийг "албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэхэд дараах шаардлага тавигдана" гэж, 2.6 дахь хэсгийн "оруулах тухай бүр Хороонд мэдэгдэж, бүртгүүлэх бөгөөд" гэснийг "оруулахад" гэж, 2.7 дахь хэсгийн "үнэлэгч нь Хорооноос бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн компанийн эрх бүхий албан тушаалтныг томилно. Даатгагч, даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгчийн томилсон эрх бүхий албан тушаалтныг Хороонд бүртгүүлнэ. Эрх" гэснийг "үнэлэгчийн эрх" гэж, 2.8 дахь хэсгийн "бүртгүүлнэ" гэснийг "тухайн үйл ажиллагааг эрхлэхээс өмнө урьдчилан мэдэгдэнэ" гэж, 2.9 дэх хэсгийн "тавигдах ба тус үйл ажиллагааг эрхлэхээс өмнө Хороонд бүртгүүлнэ." гэснийг "тавигдана" гэж, 2.11 дэх хэсгийн "2.10" гэснийг "2.9" гэж, мөн хэсгийн "ирүүлнэ" гэснийг "ирүүлэх бөгөөд дээрх шаардлагыг хангасан тохиолдолд Хороо өөрийн цахим хуудсанд байршуулна." гэж, 2.16 дахь хэсгийн "мэдэгдэх" гэснийг "ирүүлэх" гэж, мөн тогтоолын гуравдугаар хавсралтаар баталсан "Даатгалын нөөц сан, албан журмын даатгалын сан болон бусад санг бүрдүүлэх, хуваарилах, түүнд хяналт тавих журам"-ын 2.4.5 дахь заалтын "Хорооны зөвшөөрөлтэйгөөр" гэснийг "Хороонд мэдэгдэж, хянуулсны үндсэн дээр" гэж, мөн тогтоолын аравдугаар хавсралтаар баталсан "Монгол улсад салбар, төлөөлөгчийн газраа нээх, түүгээр дамжуулан даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа явуулах гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах нөхцөл, шаардлага"-ын 2.3 дахь хэсгийн "нээх зөвшөөрөл хүсэхдээ" гэснийг "нээхэд" гэж, мөн тогтоолын арвандөрөвдүгээр хавсралтаар баталсан "Дампуурлын тухай хууль, компанийн тухай хуулиас гадуур даатгагчийг татан буулгах, дахин хөрөнгөжүүлэх үйл ажиллагааг явуулах журам"-ын 3.2.2.1 дэх дэд заалтын "Хорооны зөвшөөрөл авсан байна" гэснийг "Хороонд урьдчилан мэдэгдэнэ" гэж тус тус өөрчилсүгэй.

3.Мөн тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан "Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт"-ийн 2.2.1 дэх заалтын "жолоочийн хариуцлагын" гэснийг, 2.3 дахь хэсгийн "зөвшөөрлийн" гэснийг, 2.11 дэх хэсгийн "бүртгэлийн" гэснийг, 3.8.1 дэх заалтын "энэ журмын 2.17-т заасны дагуу" гэснийг, 3.9.1 дэх заалтын "энэ журмын 2.17-т заасны дагуу" гэснийг, 4.5.1 дэх заалтын "энэ журмын 2.17-т заасны дагуу" гэснийг, 5.13.1 дэх заалтын "энэ журмын 2.17-т заасны дагуу" гэснийг, мөн тогтоолын аравдугаар хавсралтаар баталсан "Монгол улсад салбар, төлөөлөгчийн газраа нээх, түүгээр дамжуулан даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа явуулах гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах нөхцөл, шаардлага"-ын 2.3.1 дэх заалтын "зөвшөөрөл хүссэн гадаадын даатгагч, гадаадын мэргэжлийн оролцогчийн" гэснийг, 2.3.12 дахь заалтын "Зөвшөөрөл хүсч буй гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогчийн" гэснийг, 2.3.13 дахь заалтын "зөвшөөрөл олгохыг хүссэн" гэснийг тус тус хассугай.

4.Мөн тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан "Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт"-ийн 2.4, 2.5, 2.10, 2.12, 2.13, 2.14, 2.15, 2.17, 2.20 дахь хэсэг, 9.2 дахь хэсэг, мөн тогтоолын тавдугаар хавсралтаар баталсан "Даатгалын хэмжээ, даатгалын хураамжийн хэмжээг тооцох аргачлал"-ын 4.1 дэх хэсэг, мөн тогтоолын наймдугаар хавсралтаар баталсан "Актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох, актуарын стандарт, үнэлгээ болон актуарчийн хяналт шалгалт хийх, тайлан гаргах журам"-ын 2.7, 2.8 дэх хэсэг, мөн тогтоолын есдүгээр хавсралтаар баталсан "Гадаад улсад салбар, төлөөлөгчийн газраа нээх, түүгээр дамжуулан даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа явуулах даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах нөхцөл, шаардлага"-ын 2.4, 2.4.1, 2.5, 2.6, 2.8, 2.8.1, 2.8.2, 2.8.3, 2.8.4, 3.3, 4.4 дэх хэсэг, мөн тогтоолын аравдугаар хавсралтаар баталсан "Монгол улсад салбар, төлөөлөгчийн газраа нээх, түүгээр дамжуулан даатгалын болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа явуулах гадаадын даатгагч, гадаадын даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах нөхцөл, шаардлага"-ын 2.1, 2.3.15, 2.3.16, 2.3.17, гуравдугаар зүйл, дөрөвдүгээр зүйл, мөн тогтоолын арванхоёрдугаар хавсралтаар баталсан "Даатгагчаас үйл ажиллагааныхаа тодорхой хэсгийг бусдад шилжүүлэх болон нэгтгэх үед гаргах өргөдлийг хянан шийдвэрлэх журам"-ын 2.2, 2.3, 2.4 дахь хэсэг, мөн тогтоолын арвандөрөвдүгээр хавсралтаар баталсан "Дампуурлын тухай хууль, компанийн тухай хуулиас гадуур даатгагчийг татан буулгах, дахин хөрөнгөжүүлэх үйл ажиллагааг явуулах журам"-ын 3.1.9, 3.9, 3.10, 3.11, 3.11.1, 3.11.2, 3.11.3, 3.11.4, 4.4, 4.5, 4.6, 4.6.1, 4.6.2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-д даалгасугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН