A

A

A

Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар А/141

Улаанбаатар хот

АВТО ЗАМЫН НОРМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, "Авто замын тухай" хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1.6 дахь хэсгийн заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1. Авто замын салбарын зам, гүүрийн барилгын ажилд шинэ технологи, машин механизм, тоног төхөөрөмж нэвтэрч байгаатай холбогдуулан "Авто зам барилгын үйлдвэрлэлийн жишиг норм" ЗЗБНбД 83-17-2023-г нэгдүгээр, "Авто зам барилгын ажлын төсвийн жишиг норм" ЗЗБНбД 83-25-2023-г хоёрдугаар, "Төмөрбетон гүүр, хоолойн барилгын үйлдвэрлэлийн ажлын жишиг норм" ЗЗБНбД 83-4в-2023-г гуравдугаар, "Төмөрбетон гүүр, хоолойн барилгын ажлын төсвийн жишиг норм" ЗЗБНбД 83-28-2023-г дөрөвдүгээр, "Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлын үйлдвэрлэлийн жишиг норм" ЗЗБНбД 83-20-2023-г тавдугаар, "Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлын төсвийн жишиг норм" ЗЗБНбД 83-26-2023-г зургаадугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2. Шинэчлэн баталсан нормын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Авто замын бодлого зохицуулалтын газар /Ч.Сугармаа/, "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ /Х.Пүрэвжаргал/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /А.Мөнхбат/-т тус тус даалгасугай.

3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 137 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлын үйлдвэрлэлийн жишиг норм" БНбД 81-20-08-г, "Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлын төсвийн жишиг норм" БНбД 81-26-08-г, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 102 дугаар тушаалын хавсралтаар баталсан 3 дахь хэсгийн 2-т тусгасан шинэчилсэн тэмдэглэгээ ба шифр "Авто зам барилгын үйлдвэрлэлийн жишиг норм" ЗЗБНбД 83-015-2016-г, "Төмөр бетон гүүр, хоолойн барилгын үйлдвэрлэлийн ажлын жишиг норм" ЗЗБНбД 83-016-2016-г, "Авто зам барилгын ажлын төсвийн жишиг норм" ЗЗБНбД 83-017-2016-г, "Төмөр бетон гүүр, хоолойн барилгын ажлын төсвийн жишиг норм" ЗЗБНбД 83-018-2016-г тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД С.БЯМБАЦОГТ