- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны журам/, /ЗХХАЭ №22. 2023.08.11/
2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр
Дугаар А/246, А/189
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.7 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны 417 дугаар тогтоолын 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Журмыг хэрэгжүүлж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газар дарга /Б.Мөнхдөл/, Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга /цагдаагийн хурандаа О.Ганбат/ нарт тус тус даалгасугай.
3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын хамтарсан 2022 оны A/68, А/11 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАР |
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БОЛД |
Текст томруулах
A
A
A