- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ
ТОГТООЛ
2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 380
Улаанбаатар хот
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан "Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, хорогдуулах, шинээр хувьцаа гаргах, худалдах, шилжүүлэхэд мөрдөх журам"-ын 1.1 дэх хэсгийн "өөрчлөлт оруулах, зөвшөөрөл олгохтой холбоотой нарийвчилсан харилцааг зохицуулахад оршино." гэснийг "өөрчлөлт оруулахад тавигдах шаардлагыг тодорхойлоход оршино." гэж, 3.1 дэх хэсгийн дугаарлалтыг "2.8" гэж, 3.4 дэх хэсгийн дугаарлалтыг "2.9" гэж, 3.5 дахь хэсгийн дугаарлалтыг "2.10" гэж, 3.6 дахь хэсгийн дугаарлалтыг "2.11" гэж тус тус өөрчилсүгэй.
2.Мөн журмын 2.6 дахь хэсгийн "өргөдөл, баримт бичгээ Хорооны бичиг хэрэгт бүртгүүлсэн өдрөөс хойш хүсэлтийг хянаж" гэснийг хассугай.
3.Мөн журмын гуравдугаар бүлгийн "ГУРАВ.ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ" гэсэн гарчгийг, мөн 3.2, 3.3 дахь хэсэг, дөрөвдүгээр бүлгийг бүхэлд нь тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-д даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
