A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ, АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /Бизнесийн үнэлгээ хийх журам", "Бизнесийн үнэлгээ хийх аргачлал/, /ЗХХАЭ №22. 2023.08.11/
Бүлэг: 1979

САНГИЙН САЙД, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ
 

2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар А/144, 348

Улаанбаатар хот

ЖУРАМ, АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.9 дэх заалт, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 190 дүгээр тогтоолыг үндэслэн ТУШААХ нь:

1."Бизнесийн үнэлгээ хийх журам"-ыг нэгдүгээр, "Бизнесийн үнэлгээ хийх аргачлал"-ыг хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Журам, аргачлалыг хэрэгжүүлэх ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Б.Болормаа/, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд тус тус даалгасугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулж "Аргачлал батлах тухай" Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 274/240 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САНГИЙН САЙД  Б.ЖАВХЛАН                                  САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Д.БАЯРСАЙХАН