A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ

2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар А-118   

Улаанбаатар хот 

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалт, Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А-36 дугаар тушаалаар баталсан "Банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалтыг тооцох, хангах, тайлагнах, хяналт тавих журам"-ын 4.7.7 дахь заалтын ", эсвэл түүнээс бараа, үйлчилгээ худалдан авах" гэснийг хассугай.

2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (Ц.Нарандалай)-т даалгасугай.

ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН