- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ, ХҮСНЭГТ БАТЛАХ ТУХАЙ /Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам", "Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт/, /ЗХХАЭ №22. 2023.08.11/
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар А/268, А/275
Улаанбаатар хот
ЖУРАМ, ХҮСНЭГТ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам"-ыг 1 дүгээр, "Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт"-ийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (П.Сайнзориг), Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (С.Төгсдэлгэр) нарт тус тус даалгасугай.
3.Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.14 дэх заалтад заасны дагуу эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга (цагдаагийн хурандаа Ж.Буянбат), Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга (Л.Бямбасүрэн) нарт тус тус даалгасугай.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЧИНЗОРИГ
Текст томруулах
A
A
A