- Нүүр
- Сайдын тушаал
- Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт
Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан
хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт
Шалгуур үзүүлэлт | Сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл | |||||
Тавдугаар | Дөрөвдүгээр | Гуравдугаар | Хоёрдугаар | Нэгдүгээр | ||
1 | Гэмтлээс үүдэлтэй үлдэц | гэмт хэргийн улмаас насан туршид эргэшгүй бүтцийн өөрчлөлт бий болох | гэмт хэргийн улмаас удаан хугацаанд үргэлжлэх хэдий ч эргэн сэргэх боломж бүхий голомтот өөрчлөлт бий болох | гэмт хэргийн улмаас удаан хугацаанд үргэлжилсэн ужиг хариу урвал илрэх | гэмт хэргийн улмаас стрессийн үед үзүүлэх хариу урвал хэвийн хэмжээнээс удаан үргэлжлэх | гэмт хэргийн улмаас стрессийн үед үзүүлэх хэвийн хариу урвал илэрч, богино хугацаанд үргэлжлэх |
2 | Танин мэдэхүй | сэтгэц органик хам шинж, ойгүйдэл илрэх, танин мэдэхүйн үйл ажиллагааны хурд удаашрах, анхаарлын шилжилт үгүй болох | сэтгэн бодох, ярихад бэрхшээлтэй болох, хэсэгчилсэн ойгүйдэл илрэх, сэтгэлийн гэмтэл учруулсан үйл явдлын талаар бодол санаанаас гарахгүй байдал удаан үргэлжлэх | сэтгэн бодох, ярих хурд удаашрах, хэргийн нөхцөл байдалтай холбоотойгоор анхаарал төвлөрөхгүй байдал тогтвортой үргэлжлэх, ой тогтоолтын өөрчлөлт | хэргийн нөхцөл байдалтай холбоотойгоор анхаарал төвлөрөлт муудах, ой тогтоолт хоёрдогчоор буурах, сэтгэхүйд илэрхий өөрчлөлт үгүй байх | үйл явдлаас үүдэлтэй анхаарал төвлөрч чадахгүй байх, мартах, сэргээн санах оновчтой байдал түр зуур сулрах, сэтгэхүй, үг ярианд өөрчлөлт үгүй байх |
3 | Нийгмийн харилцаа | нийгмийн харилцаанд бие даан оролцох чадвар насан туршид болон сурч хөдөлмөрлөх насанд алдагдах | ажил эрхлэх, сурах чадвар удаан хугацаанд алдагдах | cурч хөдөлмөрлөх чадвар буурах, өөрийгөө арчлах чадвар хэсэгчлэн алдагдах | ажил эрхлэх, сурах идэвх сонирхол буурах | сурч хөдөлмөрлөх чадвар хэвийн байх |
4 | Төрх үйл | биеэ хянах, шийдвэр гаргах чадвар бүрэн алдагдах | органик гаралтай бие хүний эмгэг илрэх, зан байдлаа хянахад бэрхшээлтэй байх, хэт хөдөлгөөнтөх, хөдөлгөөнгүйдэх | түрэмгий авир гаргах, биеэ хянах чадвар сулрах | дасан зохицохуйн хямрал үүсэх | өөрийн зан байдлыг хянах, шийдвэр гаргах чадвар харьцангуй хэвийн, өөрийн сэтгэл санааны байдлыг бодитоор үнэлэх байдал сул байж болно |
5 | Сэтгэл хөдлөл | сэтгэл хөдлөлөө хянах, удирдах чадвар бүрэн алдагдах | сэтгэл хөдлөлийн тохироо алдагдах, дур хүсэл ихсэх, огт үгүй болох | гэнэтийн, хүчтэй айдас байнга төрөх, сэтгэлээр унах шинжүүд үргэлжлэх, цочмог хариу урвал үзүүлэх | сульдал, неврозын хам шинж илрэх, сэтгэлээр унах, түгших | амархан гомдох, мэдрэмтгий болох |
6 | Биеийн талаас | нүүрний хөдөлгөөн байхгүй байх, хөдөлгөөн хязгаарлагдмал болох | гэмт хэргийн улмаас архаг нойргүйдэлд орох, зүрх судасны системийн үйл ажиллагаанд эрсдэл учрах | бэлгийн болон хооллох дур өөрчлөгдөх, нойргүйдэл, симпатик мэдрэлийн хөөрөл удаан хугацаанд үргэлжлэх | хөнгөн зэргийн нойргүйдэл, амьсгал бачуурах, булчин чангарах зэрэг симпатик мэдрэлийн хөөрөл илрэх | бага |
| Зүйл, заалт | 27.10.2.2.3 | 27.10.2.2.1; 27.10.2.2.2; 27.10.2.2.4. | 11.6.2; 27.10.1; 17.2.3.3.2; 17.3.2.2.2.
| 11.6.1; 17.1.2.2.2; 17.1.2.2.3; 17.1.2.2.4; 17.2.2; 17.3.2; 17.3.2.2.1; 17.3.3.3.2; 17.12.2. | 17.1.1; 17.1.2.2.1; 17.2.1; 17.3.1; 17.12.1. |
Жич:
Сэтгэцийн талаас илрэх шинж тэмдгүүд нь зэрэглэл буурахад давхардан илрэхгүй болно. Жишээлбэл, гэмтлээс үүдэлтэй үлдэц гэсэн шалгуур үзүүлэлтийн 5-р зэрэглэлд байгаа шинжүүд 4-р зэрэглэлийн үед илрэхгүй.
Хялбаршуулсан хүснэгтээр хэрэглэх үед шинжлүүлэгч сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрөхгүй бол шинжилгээний байгууллагаар тогтоолгох бөгөөд шинжлүүлэгч өөрийн сэтгэл зүйн байдлыг муугаар харуулах гэсэн оролдлого, бие хүний онцлог, аргачлалын итгэгдэх чанарын үзүүлэлтүүд зэргээс хамааран зэрэглэл буурч тогтоогдож болно.
---оОо---
1
Текст томруулах
A
A
A