A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 78

Улаанбаатар хот

"НЬЮ УЛААНБААТАР ИНТЕРНЭЙШНЛ ЭЙРПОРТ" ХХК-ИЙН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ, СУУРЬ ХУРААМЖ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт" ХХК-ийн цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг нэгдүгээр, цэвэр усны үйлчилгээний суурь хураамжийг хоёрдугаар, бохир усны үйлчилгээний суурь хураамжийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Төсөвт байгууллагаас бусад үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын батлагдсан тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн хугацааны дараа сарын 01-ний өдрөөс, төсөвт байгууллагын батлагдсан тарифыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус мөрдөж, хэрэглэгчдийг мэдээллээр хангаж ажиллахыг "Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт" ХХК /Китанака Такэфуми/-д даалгасугай.

3.Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, үргүй зардалыг бууруулж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг "Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт" ХХК /Китанака Такэфуми/-д үүрэг болгосугай.

4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т даалгасугай.

ДАРГА Ж.БАТСУУРЬ

ГИШҮҮН Л.БОЛД

Ж.ДАВААЦЭРЭН

Ч.ЭРДЭНЭЧИМЭГ