A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 80

Улаанбаатар хот

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН "ОНГИ УС СУВАГ" ОНӨААТҮГ-ЫН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Өвөрхангай аймгийн "Онги ус суваг" ОНӨААТҮГ-ын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Төсөвт байгууллагаас бусад үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийн батлагдсан тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн хугацааны дараа сарын 01-ний өдрөөс, төсөвт байгууллагын батлагдсан тарифыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус мөрдөж, хэрэглэгчдийг мэдээллээр хангаж ажиллахыг "Онги ус суваг" ОНӨААТҮГ /Ц.Хоролсүрэн/-т даалгасугай.

3.Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, үргүй зардал, усны алдагдлыг бууруулж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг "Онги ус суваг" ОНӨААТҮГ /Ц.Хоролсүрэн/-т үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2021 оны 56 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтыг энэхүү тогтоолын 2 дахь заалтад заасан хугацаанаас эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т даалгасугай.

ДАРГА Ж.БАТСУУРЬ

ГИШҮҮН Л.БОЛД

Ж.ДАВААЦЭРЭН

Ч.ЭРДЭНЭЧИМЭГ