A

A

A

Бүлэг: 1979

СҮХБААТАР АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр

Дугаар А/18

Баруун-Урт

"МОЛЦОГ ИЛЧ" ОНӨААТҮГ-ЫН ҮНЭ ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3, 26 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалт, Эрчим хүчний зохицуулах хорооны "Аргачлал батлах тухай" 2014 оны 231 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Зохицуулах зөвлөлийн хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сүхбаатар аймгийн Наран сумын "Молцог илч" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/-ын эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2023 оны халаалтын улирал буюу 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Молцог илч" ОНӨААТҮГ-ийн дарга /Т.Дэлгэрцогт/-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан тус Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн үнэ тариф батлах тухай 2022 оны 08 дүгээр сарын 3-ний өдрийн А/12 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

4.Энэхүү тогтоолын биелэлтийг хангуулах, хяналт тавьж ажиллахыг орон тооны гишүүн /Ш.Мандахнар/-д даалгасугай.

ДАРГА Г.МӨНХЗАЯА

ГИШҮҮД Ш.МАНДАХНАР

Г.СУГАРАА

СҮХБААТАР АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2025 оны 7 дугаар сарын 03-ны өдөр

Дугаар А/11

Баруун-Урт

"МОЛЦОГ ИЛЧ" ОНӨААТҮГ-ЫН ҮНЭ ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалт, 26 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, "Аймаг, нийслэлийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дүрэм"-ийн 3.3 хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан "Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийг байгуулах, түүний гишүүнийг томилох журам"-ын 2.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Зохицуулах зөвлөлийн хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Наран сумын "Молцог илч" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/-ын эзэмшил дэх дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг шинэчлэн хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Молцог илч" ОНӨААТҮГ-ийн дарга /С.Мөнхбаатар/-т үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан тус Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн "Молцог илч ОНӨААТҮГ-ын үнэ тарифыг шинэчлэн батлах тухай" 2023 оны 07 дугаар сарын 4-ний өдрийн А/18 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

4.Энэхүү тогтоолын биелэлтийг хангуулах, хяналт тавьж ажиллахыг орон тооны гишүүн /Ш.Мандахнар/-д даалгасугай.

ДАРГА    Ш.МАНДАХНАР

ГИШҮҮД    Г.СУГАРАА

    Б.МӨНХСҮЛД