A

A

A

Бүлэг: 1979

СҮХБААТАР АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр

Дугаар А/19

Баруун-Урт

"ХАЙЛААСТ ГОЛОМТ" ОНӨААТҮГ-ЫН ҮНЭ ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3, 26 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалт, Эрчим хүчний зохицуулах хорооны "Аргачлал батлах тухай" 2014 оны 231 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Зохицуулах зөвлөлийн хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын "Хайлааст голомт" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/-ын эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2023 оны халаалтын улирал буюу 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Хайлааст голомт" ОНӨААТҮГ-ийн дарга /С.Лхагвалорж/-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан тус Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн үнэ тариф батлах тухай 2012 оны 08 дүгээр сарын 10-ны өдрийн 12 тоот, үнэ тариф шинэчлэн тогтоох тухай 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 06 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэхүү тогтоолын биелэлтийг хангуулах, хяналт тавьж ажиллахыг орон тооны гишүүн /Ш.Мандахнар/-д даалгасугай.

ДАРГА Г.МӨНХЗАЯА

ГИШҮҮД Ш.МАНДАХНАР

Г.СУГАРАА