- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЖАРГАЛАНТ СУМЫН "ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ" /ЗХХАЭ №22. 2023.08.11/

ХОВД АЙМАГ ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар Э/10/02
Ховд
"ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ"
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.16, 22 зүйлийн 22.1.15 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.23, 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, 41 дүгээр зүйлийн 41.6 дахь заалт, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/243 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан аргачлалыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Жаргалант сумын нутаг дэвсгэрт оршин сууж байгаа "Айл өрхийн хэрэглээнээс үүсэх энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг" нэг иргэнд сард 2,000 (хоёр мянган) төгрөгөөр тооцож шинэчлэн тогтоосугай.
2.Энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгж байгууллагыг хуулийн дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулан батлагдсан тарифын дагуу санхүүжүүлж ажиллахыг сумын Засаг дарга бөгөөд Ховд хотын захирагч (Ц.Цогтбаяр)-т даалгасугай.
3.Тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ.
ХУРЛЫН ДАРГА Л.ОТГОНЦАГААН
Текст томруулах
A
A
A
