- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ДОРНОД АЙМГИЙН ҮНЭ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ /Баян-Уул сумын Альфа илч ХХК-ийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний үнэ тариф/, /ЗХХАЭ №22. 2023.08.11/
ДОРНОД АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 07
Чойбалсан
ҮНЭ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3, 26 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 заалтуудыг тус тус үндэслэн Альфа илч ХХК-ийн ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд Зохицуулах зөвлөлийн хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Дорнод аймгийн Баян-Уул сумын Альфа илч ХХК-ийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний үнэ тарифыг хавсралтаар баталсугай.
2.Дулааны эрчим хүчний үнэ тарифыг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Альфа илч" ХХК-ийн гүйцэтгэх захирал / Д.Бямбадорж /-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны бус гишүүн Ж.Энхээд даалгасугай.
ДАРГА Б.ЭНХБААТАР
ГИШҮҮН М.НЯМСҮРЭН
ГИШҮҮН Ж.ЭНХЭЭ
Текст томруулах
A
A
A