A

A

A

Бүлэг: 1979

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр

Дугаар 11/06

Баян-Өндөрсум

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль шинэчлэн батлагдаж, хэрэгжиж эхэлсэн тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 7/02 дугаартай "Журам шинэчлэн батлах тухай" тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан захиргааны хэм хэмжээний актыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасалт хийлгэх ажлыг зохион байгуулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Б.Ганзориг)-т даалгасугай.

ДАРГА Д.МӨНХБАТ