- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гэмт хэрэг, зөрчлийн улмаас алдагдсан эд зүйлсийг бүртгэх мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журам/, /ЗХХАЭ №22. 2023.08.11/
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар А/252
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Гэмт хэрэг, зөрчлийн улмаас алдагдсан эд зүйлсийг бүртгэх мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга (хошууч генерал Ж.Болд), тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (П.Сайнзориг) нарт даалгасугай.
САЙД Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A