- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /Мэдээллийн сан үүсгэх, мэдээллийн санг нийтэд танилцуулах журам", "Шинжээчийн хувийн дугаар бүхий тэмдэг, маягт ашиглах журам", "Шинжээчийн хувийн дугаар бүхий тэмдэгийн загвар", "Шинжээчийн дүгнэлтийн маягтын загвар"/, /ЗХХАЭ №22. 2023.08.11/

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар А/267
Улаанбаатар хот
ЖУРАМ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.12.1, 11.12.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Мэдээллийн сан үүсгэх, мэдээллийн санг нийтэд танилцуулах журам"-ыг нэгдүгээр, "Шинжээчийн хувийн дугаар бүхий тэмдэг, маягт ашиглах журам"-ыг хоёрдугаар, "Шинжээчийн хувийн дугаар бүхий тэмдэгийн загвар"-ыг гуравдугаар, "Шинжээчийн дүгнэлтийн маягтын загвар"-ыг дөрөвдүгээр, "Шинжилгээний байгууллагын шинжээчийн дүгнэлтийн маягтын загвар"-ыг тавдугаар, "Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар"-ыг зургаадугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга (цагдаагийн хурандаа Ж.Буянбат)-д, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (П.Сайнзориг)-д тус тус даалгасугай.
САЙД Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A
