- Нүүр
- Сайдын тушаал
- Тушаал хүчингүй болсонд тооцох, журамд өөрчлөлт оруулах тухай

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 07 дугаар сарын 04-ны өдөр
Дугаар А/331
Улаанбаатар хот
Тушаал хүчингүй болсонд тооцох, журамд өөрчлөлт оруулах тухай
Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.Захиргааны хэм хэмжээний актын үйлчлэл дууссан тул Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны "Монгол Улсын 2020 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр, төрөл, тоо хэмжээг тогтоох тухай" А/519 дүгээр тушаал, 2017 оны "2018 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр, төрөл, тоо хэмжээг тогтоох тухай" А-163 дугаар тушаал, 2019 оны "Монгол Улсын 2019 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр, төрөл, тоо хэмжээний тухай" А-20 дугаар тушаал, 2019 оны "Монгол Улсын 2019 оны 12 сард экспортлох стратегийн хүнсний нэр, төрөл, тоо хэмжээг тогтоох тухай" А-447 дугаар тушаал, 2020 оны "Монгол улсын 2020 онд нэмэлтээр импортлох стратегийн хүнсний нэр, төрөл, тоо хэмжээг тогтоох тухай" А/76 дугаар тушаал, 2019 оны "Монгол Улсын 2020 онд нэмэлтээр экспортлох стратегийн зарим хүнсний тоо хэмжээний тухай" А-342 дугаар тушаал, 2021 оны "Хуурай сүүний импортын тоо хэмжээг тогтоох тухай" А-387 дугаар тушаал, 2022 оны "Монгол Улсын 2020 онд импортлох үрийн улаанбуудайн тоо хэмжээг тогтоох тухай" А/113 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
2. Зөвшөөрлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны А-456 дугаар тушаалын 1 дэх заалт, тушаалын хавсралтаар баталсан журмын гарчигаас "импортын зөвшөөрөл олгох" гэснийг хасч, журмын 4 дүгээр бүлгийг хүчингүй болсонд тооцсугай.
2. Хүчингүй болсон тушаалуудыг Улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авахыг Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтэс /Э.Цолмонжаргал/-т даалгасугай.
САЙД Х.БОЛОРЧУЛУУН
Текст томруулах
A
A
A
