A

A

A

Бүлэг: 1979

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр

Дугаар 73

Улаанбаатар хот

"ХАРИЛЦААНЫ РАДИО СТАНЦАД АШИГЛАХ РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ, ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА"-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалт, Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага"-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2017 оны 31 дүгээр тогтоол, 2018 оны 18 дугаар тогтоол, 2019 оны 09 дүгээр тогтоол болон 2020 оны 70 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЧИНЗОРИГ

Хорооны хуралдааны НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НАРАНМАНДАХ