A

A

A

Бүлэг: 1979

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны

2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн

                              73 тоот тогтоолын

хавсралт

 

ХАРИЛЦААНЫ РАДИО СТАНЦАД АШИГЛАХ РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ, ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ,

ШААРДЛАГА

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1.1.           Энэхүү баримт бичиг нь Дэлхийн радио холбооны дүрэм, Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт болон Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.3, Радио долгионы тухай хуулийн 51.1.2 заалтыг тус тус үндэслэн харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагыг тодорхойлоход оршино.

 

ХОЁР. ХОЛБОГДОХ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧИГ

 

2.1.  Харилцаа холбооны тухай хууль;

2.2.  Радио долгионы тухай хууль;

2.3. Зөвшөөрлийн тухай хууль;

2.4.  Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт;

2.5.  Радио төхөөрөмж ажиллуулах, үйл ажиллагааг нь зогсоох, хориглох журам;

2.6.  Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөр тогтоох журам;

2.7.  Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ.

 

ГУРАВ. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА

 

3.1.           Харилцааны радио станцын радио холбоонд энэхүү баримт бичгийн хавсралт 1-т тодорхойлсон радио давтамжийн зурвасыг ашиглах ба сувгийг аналоги болон тоон технологиор хуваарилна.

3.2.           Үйлчилгээ эрхлэгч нь харилцааны радио станцын радио холбоонд олон улсын эсвэл үндэсний харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын байгууллагаар баталгаажуулсан гар, суурин станц болон дахин дамжуулах станцыг ашиглана.

3.3.           Харилцааны тоон радио станцууд нь хоорондоо шууд эсвэл транк радио системээр ажиллах ба нэг үйлчилгээ эрхлэгчид 2-оос дээш хос суваг хуваарилна.

 

ДӨРӨВ. РАДИО ДАВТАМЖИЙН ХУВААРИЛАЛТ

 

4.1.           Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт нь Үндэсний радио давтамжийн хуваарийн хүснэгт болон Олон улсын цахилгаан холбооны байгууллагын техникийн холбогдох зөвлөмжүүдэд тодорхойлсон дараахь радио давтамжийн зурвасууд байна. Үүнд:

4.1.1. Харилцааны радио станцад ашиглах нийт радио давтамжийн зурвасын хуваарилалт хавсралт 1;

4.1.2. Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн 138 - 171 МГц-ийн зурвасын сувгийн хуваарилалт хавсралт 2;

4.1.3. Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн 230 - 380 МГц-ийн зурвасын сувгийн хуваарилалт хавсралт 3;

4.1.4. Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн 401 - 470 МГц-ийн зурвасын сувгийн хуваарилалт хавсралт 4;

 

ТАВ.ХЯНАЛТ БА БУСАД

 

5.1. Зохицуулах хороо нь радио давтамж, радио давтамжийн зурвасын ашиглалтын байдалд холбогдох хууль, журмын дагуу хяналт тавьж хэрэгжилтийг хангана.

5.2. Зохицуулах хороо нь холбогдох хууль тогтоомж болон төрөөс баримтлах бодлогын чиглэл, техник технологийн дэвшил, үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт, дахин төлөвлөлтөөс хамааруулан энэхүү баримт бичигт тухай бүр нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

 

 

----------оОо----------

1