A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЦАГААНДЭЛГЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 50

Хараат

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 62 дугаар зүйлийн 62.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Сангийн сайд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 1,2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван нэгдүгээр хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ нь:

1.Хог хаягдлын үйлчилгээний хураамж хэмжээг 1 дүгээр хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн батлагдсан үнэ, тарифын дагуу иргэн, аж ахуй нэгж, албан байгууллага, үйлдвэр үйлчилгээний газруудаас хураан барагдуулж орон нутгийн төсөвт цаг хугацаанд нь төвлөрүүлэх, зохих журмын дагуу зарцуулж хагас, бүтэн жилээр биелэлт, үр дүнг нь танилцуулж ажиллахыг сумын Засаг дарга (А.Эрдэнэсайхан)-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ч.Бямбасүрэн)-д даалгасугай.

4.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 47 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА Т.ТҮМЭНДЭЛГЭР