A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 07 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/4 дүгээр зүйлийн 4.1.57 дахь заалт:

"4.1.57."Төсвийн тогтвортой байдлын зөвлөл" гэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 161.1-д заасныг."

2/8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалт:

"8.1.2.Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулахад ашиглах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалын тооцоог хийж, жил бүрийн 03 дугаар сарын 15-ны дотор санхүү, төсвийн болон эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;"

3/8 дугаар зүйлийн 8.4.8 дахь заалт:

"8.4.8.Төсвийн тогтвортой байдлын зөвлөл төсвийн төслийн талаарх дүгнэлтийг Улсын Их Хуралд жил бүрийн 09 дүгээр сарын 20-нд хүргүүлж, нийтэд мэдээлнэ;"

4/10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэг:

"10.5.Энэ хуулийн 10.1.13-т заасан төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх, хянах, тайлагнах болон төрийн болон орон нутгийн өмчид бүртгэхдээ төслийн кодыг үндэслэнэ."

5/112 дугаар зүйл:

"112 дугаар зүйл.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн

Хэвлэх

Засгийн газрын гишүүний бүрэн эрх

112.1.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 122.1-д заасны дагуу боловсруулсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ."

6/122 дугаар зүйл:

"122 дугаар зүйл.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн

Хэвлэх

захиргааны төв байгууллагын бүрэн эрх

122.1.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ирүүлсэн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалд үндэслэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулна."

7/24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсэг:

"24.7.Төсвийн хөрөнгө, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрд болон орон нутагт ногдох хөрөнгийг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдөр, тэдгээртэй адилтгах аливаа өдөрлөг, ойн баярт зориулж зарцуулахыг хориглоно."

8/27 дугаар зүйлийн 27.1.10 дахь заалт:

"27.1.10.тухайн жилийн төсвийн төсөлд Төсвийн тогтворжуулалтын сан болон Ирээдүйн өв сангийн үлдэгдлийн хэмжээг тусгасан байх."

9/28 дугаар зүйлийн 28.3.12 дахь заалт:

"28.3.12.олон нийтээр хэлэлцүүлсэн санал."

10/281 дүгээр зүйл:

"281 дүгээр зүйл.Төсвийн төсөл боловсруулахад олон

Хэвлэх

нийтийн оролцоог хангах

281.1.Тухайн жилийн төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог дараах байдлаар хангана:

281.1.1.төсвийн төсөл боловсруулахад олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах;

281.1.2.байнгын ажиллагаатай санал авах цахим хуудас, шуурхай утас ажиллуулах.

281.2.Энэ хуулийн 281.1.1-д заасан хэлэлцүүлгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүрийн 8 дугаар сард, төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлэхээс 14-өөс доошгүй хоногийн хугацаанд дараах журмаар зохион байгуулна:

281.2.1.иргэд, иргэний нийгмийн байгууллага, энэ хуулийн 10.2-т заасан Зөвлөл, төрийн аудитын байгууллага болон хэлэлцүүлгийн асуудалтай холбоотой салбарын асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагч, түүний эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллагын удирдах албан тушаалтан, санхүү, төсвийн асуудал хариуцсан холбогдох албан тушаалтныг оролцуулсан байх;

281.2.2.хэлэлцүүлгийг салбар бүрээр явуулах;

281.2.3.хэлэлцүүлгээс гарсан эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдол бүхий, зардал бууруулах саналыг нэгтгэн эрэмбэлж, тухайн жилийн төсвийн төслийг боловсруулахад тусгах.

281.3.Энэ хуулийн 281.2-т заасан төсвийн тодотголд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр боловсруулах төсвийн тодотгол хамаарахгүй.

281.4.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулахад олон нийтийн хэлэлцүүлгийг 3 дугаар сард багтаан, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлэхээс 14-өөс доошгүй хоногийн хугацаанд энэ зүйлд заасан журмаар зохион байгуулна.

281.5.Төсвийн төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах журмыг Засгийн газар батална."

11/291 дүгээр зүйлийн 291.2.6 дахь заалт:

"291.2.6.олон нийтээр хэлэлцүүлсэн байх."

12/291дүгээр зүйлийн 291.5 дахь хэсэг:

"291.5.Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төслийг Засгийн газар, Улсын Их Хурлаар хэлэлцэх явцад зохион байгуулах олон нийтийн хэлэлцүүлэгт салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулсан байна."

13/32 дугаар зүйлийн 32.2.22 дахь заалт:

"32.2.22.энэ хуулийн 281.2.3-т заасны дагуу хэлэлцүүлгээс гарсан саналыг тухайн жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төсөлд хэрхэн тусгасан талаарх мэдээлэл."

14/32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэг:

"32.3.Энэ хуулийн 32.2.16-д заасан алдагдал санхүүжүүлэх санал нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлтэй нийцсэн байх бөгөөд түүнийг санхүүжүүлэх эх үүсвэр, хугацааг тодорхой тусгасан байна."

15/70 дугаар зүйлийн 70.2-70.4 дэх хэсэг:

"70.2.Энэ хуулийн 281.2, 281.4-т заасныг удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан мөрдөж ажиллаагүй нь тогтоогдсон бол ажлаас халах үндэслэл болно.

70.3.Төсвийн ерөнхийлөн захирагч тухайн жилийн төсвийн тухай хуульд заасан зардлыг хэтрүүлсэн, ангилал зөрүүлсэн, зориулалт бусаар ашигласан бол тухайн эрхэлж байгаа албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болно.

70.4.Төсвийн ерөнхийлөн захирагч, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн төслийг боловсруулж, батлуулахдаа үндэслэлгүй тоо мэдээнд тулгуурлан батлуулсан нь төсвийн гүйцэтгэлээр тогтоогдсон бол уг албан тушаалтныг албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болно."

2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.13 дахь заалтын "төсөл, арга хэмжээг" гэсний дараа "бүртгэх, кодлох," гэж, 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалт, 32 дугаар зүйлийн 32.2.1 дэх заалтын "макро" гэсний өмнө "Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс боловсруулсан" гэж, 27 дугаар зүйлийн 27.4.1 дэх заалтын "шийдвэрийн" гэсний дараа "талаарх холбогдох этгээдийн" гэж, 29 дүгээр зүйлийн 29.3.5 дахь заалтын "арга хэмжээг" гэсний дараа "хэрэгжүүлэх хугацаанд тэнцүү хуваарилсан хэмжээнээс багагүй байхаар тооцож," гэж, 33 дугаар зүйлийн 33.2.6 дахь заалтын "төсөвт өртөг," гэсний дараа "анхны төсөвт өртөг," гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт:

"8.1.1.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Стратегийн баримт бичгийн төслийг, эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ирүүлсэн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалд үндэслэн боловсруулж, жил бүрийн 04 дүгээр сарын 15-ны дотор Засгийн газарт хүргүүлэх;"

2/8 дугаар зүйлийн 8.4.3 дахь заалт:

"8.4.3.төсвийн ерөнхийлөн захирагч жилийн төсвийн саналаа жил бүрийн 07 дугаар сарын 25-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн аудитын байгууллага, Улсын Их Хуралд хүргүүлж, нийтэд ил тод мэдээлэх;"

3/8 дугаар зүйлийн 8.4.4 дэх заалт:

"8.4.4.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 8.4.3-т заасан жилийн төсвийн саналыг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцүүлэн нэгтгэн боловсруулж, эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулж, жил бүрийн 08 дугаар сарын 15-ны дотор Засгийн газарт өргөн мэдүүлж, нийтэд ил тод мэдээлэх;"

4/28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэг:

"28.2.Төсвийн ерөнхийлөн захирагч улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгуулах төсөл, арга хэмжээний саналыг дараах журмаар боловсруулж, эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ:

28.2.1.улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгуулах төсөл, арга хэмжээний саналыг санал боловсруулах бүх шатанд олон нийтээр хэлэлцүүлсэн байх;

28.2.2.улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөлд орон нутгийн иргэдийн саналыг авсан байх."

4 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.1 дэх заалтын "25-ны" гэснийг "09-ний" гэж, 8.4.2 дахь заалтын "08 дугаар сарын 01-ний" гэснийг "07 дугаар сарын 20-ны" гэж, 8.4.5 дахь заалтын "10 дугаар сарын 01-ний дотор" гэснийг "09 дүгээр сарын 01-ний дотор Төрийн аудитын байгууллагад хүргүүлж," гэж, 8.4.7 дахь заалтын "10 дугаар сарын 15-ны дотор хүргүүлэх" гэснийг "09 дүгээр сарын 25-нд хүргүүлж, нийтэд мэдээлэх" гэж, 8.4.8 дахь заалтын "хэлэлцэн жил бүрийн" гэснийг "жил бүрийн намрын ээлжит чуулганаар хэлэлцэн" гэж, 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсгийн "28.3.8-д" гэснийг "28.3.8, 28.3.12-т" гэж, мөн зүйлийн 28.3, 28.4, 28.6 дахь хэсгийн "Үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны" гэснийг "Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв" гэж, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн "үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны" гэснийг "эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв" гэж, 8 дугаар зүйлийн 8.1.2-8.1.4 дэх заалтын дугаарыг "8.1.3-8.1.5" гэж, мөн зүйлийн 8.4.8 дахь заалтын дугаарыг "8.4.9" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтын "дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл," гэснийг хассугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР