A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 07 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.1 дэх заалтын "төсөл" гэсний дараа ", Төсвийн тухай хуулийн 8.4.3-т заасан төсвийн ерөнхийлөн захирагчийн жилийн төсвийн санал, Төсвийн тухай хуулийн 54.5.4-т заасан мэдээлэл" гэж, 8.4.15 дахь заалтын "хөрөнгө оруулалт," гэсний дараа "хөрөнгө оруулалтын хөтөлбөр, арга хэмжээ бүрийн код," гэж, мөн зүйлийн 8.7 дахь хэсгийн "Энэ хуулийн" гэсний дараа "8.4.1-д заасан мэдээллийг төсвийн ерөнхийлөн захирагчид," гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР