A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 07 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 751 дүгээр зүйл нэмсүгэй:

Хэвлэх

"751 дүгээр зүйл.Зээлийн ерөнхий нөхцөлийн талаарх олон улсын

Хэвлэх

гэрээ байгуулах санал, гэрээний төслийг Улсын

Их Хуралтай урьдчилан зөвшилцөх

751.1.Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн талаарх олон улсын гэрээний тухайд гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг Эдийн засгийн байнгын хороо урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлтээ Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ.

751.2.Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэр, холбогдох баримт бичгийг Төсвийн тогтвортой байдлын тухай, Өрийн удирдлагын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцүүлэн хэлэлцэнэ.

751.3.Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрт дараах нөхцөлийг тусгасан эсэхийг хянан хэлэлцэнэ:

751.3.1.тухайн зээлийн зориулалтыг тодорхой тусгасан эсэх;

751.3.2.зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан хөгжлийн зорилтот хөтөлбөртэй уялдсан, тэргүүлэх ач холбогдлоор эрэмбэлэгдсэн төсөл, хөтөлбөр байх;

751.3.3.улс орны нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, импортыг орлох болон экспортлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт болон зөвхөн үр ашигтай төслүүдийг санхүүжүүлэхэд чиглэгдсэн байх;

751.3.4.тухайн зээлийн хэмжээ төсвийн тусгай шаардлагын тогтоосон хэмжээнд нөлөөлөхгүй, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн байх.

751.4.Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанд олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл тухайн олон улсын гэрээгээр зохицуулах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн танилцуулна.

751.5.Олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эх бичвэртэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж болно.

751.6.Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийн талаар ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дараах санал, дүгнэлтийн аль нэгийг гаргана:

751.6.1.олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг бүхэлд нь зөвшөөрч, олон улсын гэрээнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газарт олгох;

751.6.2.баталсан буюу жинхэлсэн олон талт гэрээний эх бичвэрээс бусад олон улсын гэрээний төсөлтэй холбогдуулан зарчмын шинжтэй тодорхой засвар, нэмэлт, өөрчлөлт оруулах санал, дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газарт хүргүүлэх;

751.6.3.олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг дэмжээгүй бол шалтгааныг тайлбарласан санал, дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газарт хүргүүлэх.

751.7.Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын санал, эсхүл олон улсын гэрээний агуулга, ач холбогдлыг харгалзан Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн зөвшилцөхөөр шийдвэрлэж болно.

751.8.Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар энэ хуулийн 751.6.2-т заасан Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийн дагуу олон улсын гэрээний төсөлд засвар, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар олон улсын гэрээний нөгөө тал, эсхүл бусад талтай хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнг олон улсын гэрээний шинэчилсэн төслийн хамт Улсын Их Хуралд зөвшилцөхөөр дахин ирүүлнэ.

751.9.Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар энэ хуулийн 751.6.3-т заасан Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтэд дурдсан шалтгааныг арилгасан бол олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний шинэчилсэн төслийг Улсын Их Хуралд зөвшилцөхөөр ирүүлж болно.

751.10.Энэ хуулийн 751.7-д заасны дагуу хэлэлцүүлсэн олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн олонхын саналаар энэ хуулийн 751.6.1, 751.6.2, 751.6.3-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана."

2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.3.1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР