- Нүүр
- Монгол Улсын хууль
- ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 07 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 8.5 дахь хэсэг нэмсүгэй:
"8.5.Энэ хуулийн 8.1-д заасан Сангийн данснаас Ерөнхий сайд ажлын таван өдрийн дотор Корпорацийн Монголбанкин дахь дансанд Сангийн эх үүсвэрийг шилжүүлнэ."
2 дугаар зүйл.Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 16 дугаар зүйлийн 16.4.3 дахь заалтын "санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс" гэснийг "Ерөнхий сайдаас" гэж, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн гарчиг, 15 дугаар зүйлийн 15.5.3 дахь заалт, 15.7 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.2.3, 17 дугаар зүйлийн 17.1.5, 21 дүгээр зүйлийн 21.5.2, 21.5.4, 25 дугаар зүйлийн 25.14.4, 25.14.5 дахь заалтын "санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний" гэснийг болон 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний" гэснийг "Ерөнхий сайдын" гэж, 9 дүгээр зүйлийн 9.3, 10 дугаар зүйлийн 10.4, 10.5, 10.6, 13 дугаар зүйлийн 13.5, 15 дугаар зүйлийн 15.6, 15.12 дахь хэсэг, 15.11.4, 15.11.5 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.12, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалт, 29.3 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалтын "санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн" гэснийг болон 10 дугаар зүйлийн 10.10, 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.8, 15.9, 20 дугаар зүйлийн 20.5, 20.7, 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 26 дугаар зүйлийн 26.2, 28 дугаар зүйлийн 28.5, 28.7, 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийн "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн" гэснийг "Ерөнхий сайд" гэж, 10 дугаар зүйлийн 10.8, 10.9 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.11.6, 15.11.8, 16 дугаар зүйлийн 16.2.1, 16.2.2 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.1.10 дахь заалт, 28 дугаар зүйлийн 28.4, 28.6 дахь хэсгийн "санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд" гэснийг "Ерөнхий сайдад" гэж, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь заалтын "санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй" гэснийг "Ерөнхий сайдтай" гэж, 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалтын "санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг" гэснийг "Ерөнхий сайдыг" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
