A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 07 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

"5.Төрийн өөрийн өмчийг зориулалт бусаар захиран зарцуулах, нийгмийн шинжтэй төсөл, арга хэмжээнд зарцуулах, хандив, тусламж, түүнтэй адилтгах хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглох бөгөөд энэхүү хориглолтыг зөрчсөн эрх бүхий этгээдийг албан тушаалаас чөлөөлж, учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ."

2/16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

"3.Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хөрөнгөөр хандив, тусламж, түүнтэй адилтгах аливаа хөтөлбөр, арга хэмжээ, нийгмийн шинжтэй үйл ажиллагаа болон төсвийн алдагдлыг санхүүжүүлэхийг хориглоно."

3/21 дүгээр зүйлийн 21 дэх хэсэг:

"21.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хөрөнгөөр хандив, тусламж, түүнтэй адилтгах аливаа хөтөлбөр, арга хэмжээ, нийгмийн шинжтэй үйл ажиллагаа, төсвийн алдагдлыг санхүүжүүлэхийг хориглоно."

2 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн "эрх эдэлнэ." гэснийг "эрх эдэлж, үүрэг хүлээнэ." гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын "үл хөдлөх" гэснийг хассугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР