A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 59

Төрийн ордон, Улаанбаатар хот

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийг хавсралтаар баталсугай.

2.Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж байхыг, "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-г Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлагыг ханган боловсруулж, 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.

3.Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг улсын болон аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар ханган хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/, Авлигатай тэмцэх газар /З.Дашдаваа/-т тус тус үүрэг болгосугай.

4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Б.Энхбаяр/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР