A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 75

Төрийн ордон, Улаанбаатар хот

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 83 дугаар тогтоолын тэмдэглэх хэсгийн "43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг" гэснийг "5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 161 дүгээр зүйлийг" гэж, мөн тогтоолын хавсралтаар баталсан "Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм"-ийн Есдүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн "Төсвийн байнгын хороо" гэснийг "Улсын Их Хурал" гэж, 9.2.3 дахь заалтын "гэж Байнгын хороо үзвэл, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар" гэснийг "бол" гэж тус тус өөрчилсүгэй.

2."Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 83 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм"-ийн Наймдугаар зүйл, Есдүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР