- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 07 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ГААЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гаалийн тухай хуулийн 282 дугаар зүйлийн 282.6.2 дахь заалтын "тахир дутуу болсон тохиолдолд тахир дутуугийн тэтгэвэр" гэснийг "хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр" гэж, мөн зүйлийн 282.7 дахь хэсгийн "өндөр насны тэтгэврийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож" гэснийг "нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасны дагуу" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
